• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧ У.ГОЁЦЭЦЭГТ ИРСЭН ХУРИМЫН МЭДЭЭ
Нийтэлсэн: 2025-03-18 15:16:00
Үзсэн: 151

АХЛАГЧ У.ГОЁЦЭЦЭГТ ИРСЭН ХУРИМЫН МЭДЭЭ
Нийтэлсэн: 2025-03-18 15:16:00 Үзсэн: 151





       Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын хамтарсан “Хуурай замын цэргийн эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт” дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжлэв. Чуулга уулзалтад улс төр, нийгмийн салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүд илтгэгчээр оролцсон бөгөөд тэдний нэг нь НИТХ-ын төлөөлөгч, Гэрлэх ёслолын ордны захирал Ү.Оюунзул байв. Тэрээр оролцогч эмэгтэйчүүдэд дөрвөн зарчмыг амьдралдаа мөрдөж явахыг захив.
      Ширээ дөрвөн хөлтэй, нэг нь хугарвал түүнийг ашиглахад хэцүү, яг л түүнтэй адил тэрхүү дөрвөн зарчмын аль нэгийг нь гээхгүйгээр явах нь амьдрал бат бөх орших шалтгаан гэж онцлоод өөрийгөө хайрлаж, өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, гэр бүл, хайртай бүхнийхээ төлөөх амьдралын төлөвлөгөө, ажлын байранд хөгжиж дэвших, манлайлах ажлын төлөвлөгөө, дэлхий нийтийн олон мянган хүнтэй танилцаж, өөртөө мотавиц өгөх аяллын төлөвлөгөөг өөрийн боломж нөхцөлдөө тааруулан боловсруулж, ажил хэрэг болгохыг захилаа.
Илтгэлийнхээ төгсгөлд нь оролцогчдын дундаас ахлагч У.Гоёцэцэгт (014) амьдралд нь хамгийн гэгээн дурсамж болон үлдэх нэгэн гэнэтийн бэлгийг бэлдсэнээ зарлалаа.
Учир нь тэрээр оролцогчдын төлөөлөл болгож, саяхан хайртай залуугаасаа сүйн бөгж авсан ахлагч У.Гоёцэцэгт (014) Гэрлэх ёслолын ордонд хүссэн цаг хугацаандаа үнэ төлбөргүй хуримаа хийх эрхийн бичиг гардуулж, ахлагч бүсгүйчүүдийн талархлын алга ташилтад "булууллаа".

 

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108