ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол хүртсэн Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Т.Төмөрчөдөр, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Дүнжингарав нар Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр нарт илтгэв.
Шинэхэн хурандаа нарт хошууч генерал Ч.Цогтжаргал "Орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ойн түүхэн жилд хурандаа цол хүртсэнд баяр хүргэе. Цол дагаж бяр гэхээс илүү үүрэг хариуцлага танд очиж байна. Харилцаа, хандлага, төлөвшил, ажил хариуцах чадвараараа үргэлж тэргүүлэгч нь байж, албаныхаа төлөө өөрийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ бүрэн зориулж ажиллаарай" гээд албанд нь өндөр амжилт хүслээ.