• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ХҮНИЙ ГЭРГИЙ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2025-03-18 17:00:54
Үзсэн: 73

ЦЭРГИЙН ХҮНИЙ ГЭРГИЙ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2025-03-18 17:00:54 Үзсэн: 73



   Дэслэгч бүр байлдагч нь байхад нь ханилан суугаад, үр хүүхдээ хөтлөн, хайрцаг саваа баглан боож цэргийн анги дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж яваа олон мянган бүсгүйчүүд бий. Тэр л олон бүсгүйчүүдийн нэг эмч тэрбээр ханийнхаа баярт мэдээг хуваалцаж жаргалтайгаар алхаж явна. Эр нөхрийнхөө төлөө өөрийн ажил мэргэжлийг “золиосолж”, үр хүүхдүүдээ хүмүүжүүлж, ар талаа дааж амьдарсан цэргийн гэргий нар бол дэндүү бахархам хүмүүс.

   Хань сайтай нь түшиж алхдаг, хань муутай нь халширч буцдаг, ганц биеэр бол хатуужиж туулдаг зам. Хүний сайн ханьтай учирч байж тэгшрэх алба гэдэг нь ч үнэн байх. Цэргийн хархүүтэй амьдралаа холбож, Зэвсэгт хүчнийхээ хугацаагүй дайчин нь болсон эрхэм бүсгүйчүүд Та бүхэндээ "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэнд хүргэе!

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108