• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛНО
Нийтэлсэн: 2025-02-18 15:21:31
Үзсэн: 245

ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛНО
Нийтэлсэн: 2025-02-18 15:21:31 Үзсэн: 245



   Зэвсэгт хүчний Жанжин штабаас Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Удирдах газар, нэгтгэл ангийн жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоногт явагдах энэхүү цугларалтаар жендэрийн тухай ойлголт, жендэрийн тэгш байдлаар мэдлэг олгохоос эхлээд бүлгээр ажиллуулж, анги байгууллагадаа энэ төрлийн сургалт, нөлөөллийн ажлыг явуулж сурахад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм.

   Цугларалтад анги байгууллагын төлөөллөөс гадна 2024 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Словени Улсад “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” сургалтад хамрагдаад ирсэн офицер, ахлагч нар оролцож, дэлхийн орнуудын Зэвсэгт хүчин дэх жендэрийн талаарх үзэл баримтлалын талаар ярилцаж, илтгэл тавина.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109