• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ ШАЛГАРУУЛНА
Нийтэлсэн: 2025-02-18 15:05:42
Үзсэн: 284

ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ ШАЛГАРУУЛНА
Нийтэлсэн: 2025-02-18 15:05:42 Үзсэн: 284



    Зэвсэгт хүчний Хуурай замын командлалаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн шилдэг хугацаат цэргийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч-2025" шалгаруулах тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн зохион байгуулна.

    Тэмцээнийг энэ жил мотобуудлага, тагнуул, артиллери, хими, инженер, холбоо, агаарын довтолгооноос хамгаалах, ар тал гэсэн 7 төрлөөр зохион байгуулж, шилдэг тоотуудыг шалгаруулна. Тус тэмцээн нь хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн дүрэм, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, цэргийн мэргэжлийн ур чадварыг онол, практикаар бататгаж, бодит нөхцөлд хариу үзүүлэх чадавх, тоот, бүлгийн харилцан ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Төрийн цэргийн байгууллагын эрхэм түрүүч, байлдагч та бүхнийг урьж байна. Тэмцээний мэдээллийг 88707283 дугаараас лавлах боломжтой.

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

 

 

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109