• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУМЫН ЗААН БАЙЛДАГЧ А.ЧИНГИС
Нийтэлсэн: 2025-02-13 13:20:38
Үзсэн: 487

СУМЫН ЗААН БАЙЛДАГЧ А.ЧИНГИС
Нийтэлсэн: 2025-02-13 13:20:38 Үзсэн: 487



   Түүнийг Авирмэдийн Чингис гэдэг, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч. Байлдагч А.Чингисийг тодорхойлох олон давуу тал байдгаас үндэсний бөхөөр хичээллэдэг, ёс уламжлалаа эрхэмлэн дээдэлдгээрээ онжавуудаасаа эрхгүй ялгарна. Тэрээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынх бөгөөд 2021 ондоо сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн залуу.

   Үндэсний бөхөөр нэгдүгээр ангиасаа хойш хичээллэсэн, сум орон нутгаас нь төрсөн хүчтэн болох улсын заан Б.Соронзонболдоос үлгэр дуурайлал авдаг гэнэ. Өмнө нь цол хүртэж байгаагүй шууд л сумын заан болж тодорсон түүнд цэргийн албаа нэр төртэй хаачхаад Бөхийн өргөөнд улс, аймгийн цолтой хүчтнүүдтэй барилдах хүсэл мөрөөдөл дүүрэн байна. Багаасаа л бөхийн барилдааныг алгасахгүй үзсэн, цэргийн албанд ирээд ч бямба гариг бүрт барилдаан үздэг гэж байна. Анги байгууллагаас нь ч сумын заандаа бэлтгэл сургалтаа хийх, онжавуудтайгаа барилдах, бөхийн барилдаан үзэхэд нь дэмжиж ирсэн гэнэ. Сумын зааныг бөх гадарладаг Ховдын хорооны алба хаагчид “Ээ дээ мөн ч сайхан хүү байна. Хийц бяр бол байна. Цэрэн аварга анх гарч ирэхдээ ийм л гол ясны бяртай бярдаж байсан гэнэ лээ. Биеэ зөв авч явбал ирээдүйд аварга, арслан хавьд бугуйл шидэх л байлдагч даа даа” хэмээн онцолж байлаа.

   Байлдагч А.Чингисийн аав Б.Авирмэд, ижий Ө.Оюунчимэг нар Эрдэнэ сумандаа малаа маллаж аж төрөн суугаа бөгөөд үүгээр хайрт гэр бүлийнхэндээ удахгүй тохиох сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

Эх сурвалж: "Хуурай замын цэрэг-2025" сэтгүүл

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109