• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧИЙН НҮДЭЭР ...
Нийтэлсэн: 2025-02-13 13:06:22
Үзсэн: 226

ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧИЙН НҮДЭЭР ...
Нийтэлсэн: 2025-02-13 13:06:22 Үзсэн: 226



    Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцынхан 2025 он гармагц зүүн бүс дэх Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаад ирэв. “Суварган цэнхэр уулс” уран сайхны киноны Солонго шиг эх орныхоо зүүн бүсийг батлан хамгаалж буй дайчин нөхдөө гэрэл зураг, дүрс бичлэгт буулгаж, сонины хуудаснаа мөнхлөхөөр довтолгон очсон нь энэ. Энэ тухайгаа “Соёмбо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга хошууч Д.Мэндбаяр “Хөдөө орон нутаг дахь анги, салбарууд үнэхээр сайхан болжээ. Ахуй орчин, хангалт үйлчилгээ нь ч сайжирч. Тэр дундаа хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөл нийгмийн чиг хандлагаа дагаад өөрчлөгдсөн байна.

    Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид амралтын өдрүүдэд өглөө 07-10 цагийн хооронд хүссэн цагтаа өглөөний цайгаа ууж байна. Энэ нь амралтын өдрөөр нэг командаар босгож, нэг командаар унтуулдаг тогтолцоог шинэчлэхээр хичээж буйн шинж юм байна гэж харлаа. Зарим амралтын өдрүүдэд түрүүч,байлдагч нар цэргийн дүрэмт хувцсаа тайлж, биеийн тамирын хувцастай ч өнждөг гэнэ. Яахав биднийг очиход “Хотоос сурвалжлагч ирлээ” гээд дүрэмт хувцастай нь өнжүүлж таарсан л даа. Түүнээс Хуурай замын цэргийнхэн нийтлэгээрээ энэ горимд шилжиж байгаа юм билээ. Мэдээж энэ шинэчлэлд цэргүүд сэтгэл хангалуун байх нь гарцаагүй. Амралтын өдөрт өглөөний 07-10 цаг хүртэл цуварчихаж байгаа ч үүнд ээлжийн тогооч нар ч зохицож ажиллаад хэвшиж байна. Энэ бол тогтолцооны хувьд том шинэчлэл байна лээ дээ” хэмээн аяны богцоо задлахдаа хуучиллаа.

Эх сурвалж: "Хуурай замын цэрэг-2025" сэтгүүл

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109