• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ АХ НАРААС НЬ СУРАГЧДАД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙН ТАЛААР ЯРИА ӨРНҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2025-02-06 12:03:23
Үзсэн: 41

БАЙЛДАГЧ АХ НАРААС НЬ СУРАГЧДАД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙН ТАЛААР ЯРИА ӨРНҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2025-02-06 12:03:23 Үзсэн: 41



     Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан өсвөр насны хүүхдүүдэд түүх соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн ахлах ангийн 30 сурагч, Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн 24 сурагчийг ангийн байрлалд урьж, цэргийн албыг сурталчиллаа.

    Хамгийн сонирхолтой нь тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид цэрэг-эх оронч үзлийн талаар сурагч дүү нартаа өөрсдөөрөө үлгэрлэн ярилцлага өрнүүлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болов. Байлдагч Э.Азжаргал “Цэрэг-эх оронч хүмүүжил”, байлдагч Э.Ганбаяр “Цэрэгт ирсэн миний сэтгэгдэл” сэдвийн хүрээнд яриа хийсэн нь хүүхэд багачуудын талархлыг ихэд хүлээсэн юм.

    Үргэлжлүүлэн дэслэгч Э.Бумбаяр цэргийн мэргэжлийг сонгосон талаараа ярилцаж, ҮБХИС-ийн элсэлтэд тэнцэж, өнөөдөр офицерын эгнээд элссэндээ бахархдаг тухайгаа хуучиллаа. Насан туршийн суралцахуйн төвийн ахлах ангийн сурагчид цэргийн мэргэжлийн онцлог, ач холбогдлыг танин мэдэхийг хүссэн нь ийнхүү биелж, удахгүй эгнэн жагссан түрүүч, байлдагч ах нар шигээ албандаа мордоно гэдгээ илэрхийлж байсан юм.

Хошууч О.ОТГОНЦЭЦЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109