• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-02-10 11:59:00
Үзсэн: 32

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-02-10 11:59:00 Үзсэн: 32



   Батлан хамгаалах салбар 2025 оныг "Эх оронч монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан хугацаат цэргийн алба хаагчдынхаа сурч боловсрох, хөгжиж дэвших орчин нөхцөлийг нь сайжруулах хүрээнд цэргийн алба хаах хугацаанд нь жолооны сургалтад сургах, англи хэл, монгол бичиг, компьютерийн анхан шатны мэдлэг олгох, МСҮТ-үүдтэй хамтран нарийн мэргэжил эзэмшүүлэх зэрэг бодлогыг баримталж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

   Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдадаа монгол бичиг, англи хэл, компьютерийн анхан шатны сургалтыг эхлүүлээд байна. Үүний сацуу жолооны дамжаанд зарим түрүүч, байлдагч нараа суралцуулж байгаа бөгөөд багшлах бүрэлдэхүүнийг тусгай сургалтад хамруулж бэлтгэсний үндсэн дээр хичээлүүдийг эхлүүлэв. Тухайлбал, монгол бичгийн сургалтыг дэслэгч Ш.Ган-Отгон, Э.Тогосмаа, ахлах ахлагч Н.Алтантуяа болон Ү.Гэрэлбат нар хөтөлбөрийн дагуу өдрийн 6 цагаар явуулж байна.

Дэслэгч Э.ТОГОСМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109