Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр БНХАУ-ын Харбин хотноо эхэллээ. Наадамд Монгол Улсаас 4 спортын 7 төрөлд 35 тамирчин оролцож байгаагийн цөөнгүй хэсгийг Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид эзэлж байна. Тухайлбал, ОУХМ дэслэгч Э.Ариунтунгалаг (011), ОУХМ дэд ахлагч Э.Энхсайхан (326), ОУХМ ахлах ахлагч О.Гантулга (337), ОУХМ Золбаяр (311), ОУХМ дэд ахлагч Т.Ариунболд (016) нарын тамирчид Азийн наадамд гүйлтийн цана, биатлоны төрлөөр тус тус оролцож байна. Наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах гэсэн 6 спортын 11 төрлөөр явагдах ба дэлхийн 34 орны 1275 тамирчин хүч сорин өрсөлдөж байна.