• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮНЭНЭЭРЭЭ ЗУРАГ, ҮНЭНЧ АЛБА ХААГЧ ...
Нийтэлсэн: 2025-01-13 09:56:14
Үзсэн: 94

ҮНЭНЭЭРЭЭ ЗУРАГ, ҮНЭНЧ АЛБА ХААГЧ ...
Нийтэлсэн: 2025-01-13 09:56:14 Үзсэн: 94



     Ахлах ахлагч П.Одхүү (016) хаана байна, ЯЦБМ нь тэнд байна. ЯЦБМ хаана давхина тэнд П.Одхүү ахлах ахлагч жолоодож л явна. Нэгнээс нь нэгнийг нь салгаж ойлгохын аргагүй тийм л бат бөх гэмээр. Цэргийн албандаа ажил, амьдралаа бүрэн зориулж, тэгээд бүр зэвсэглэл техникээ үр хүүхэд шигээ хайрлаж, тордож, зүлгэж, тушаал ирэхэд хэзээд бэлэн байлгадаг тийм нэг увидастай, сэтгэлтэй, зүтгэлтэй алба хаагчдын нэг нь тэр. Хээрийн сургууль болох бүрт ЯЦБМ-аа хөлөглөөд давхиж л явна. Ийм л ажил албандаа чин үнэнчээр ханддаг алба хаагч бүртээ үргэлж талархмаар. Гэрэл зураг авъя гэхэд "Ах нь нарны өөдөөс харж чаддаггүй юм аа" гэсээр хайртай техник дээрээ өндийн зогслоо. Үнэнээрээ зураг, үнэнч алба хаагч...

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109