• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ӨНӨӨДӨР БАЙЛДАГЧ М.ШИНЭБАЯРЫН ТӨРСӨН ӨДӨР
Нийтэлсэн: 2024-12-31 08:56:58
Үзсэн: 238

ӨНӨӨДӨР БАЙЛДАГЧ М.ШИНЭБАЯРЫН ТӨРСӨН ӨДӨР
Нийтэлсэн: 2024-12-31 08:56:58 Үзсэн: 238



Он тохиох мөчид төрсөн өдөр нь тохиож буй олон арван дайчдынхаа төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Танкийн ротын хоёрдугаар салааны танкийн дарга байлдагч Мөнхбулгын Шинэбаярыг ярилцлагынхаа хойморт урилаа.

-Эрхэм байлдагчдаа төрсөн өдрийн мэнд хүргэе, баяр дээр нь баяр нэмж ангийнхаа тэргүүний байлдагч болсон дуулдав уу?

     -Баярлалаа. Өчигдөр буюу 12 дугаар сарын 30-ны өдөр манай ангийн хугацаат цэргийн алба хаагчдын “Мөнгөн өвлийн үдэш” шинэ жилийн цэнгүүн болсон юм. Энэ үеэр шилдгээр өргөмжилсөн гурван байлдагчийн нэг нь би байсанд одоо ч итгэхгүй байна. Хугацаат цэргийн алба хаагчдынхаа шинэ жилд онцгой ач холбогдол өгч зохион байгуулдгийг нь мэдэрсэндээ талархаж байна. Байлдагч нар яавал баярлах бол, яавал догдлох бол, яавал тухтай бол гээд хүн бүр хичээж байсан.

-Мэдээж танд мартагдашгүй төрсөн өдөр тохиож байгаа нь лавтай ...

-Тэгэлгүй яах вэ. Цэргийн албанд ирэхээсээ өмнө аав ээж, гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэдэг байсан. Энэ удаа эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөсөн ийм сайхан хөвгүүдээр хүрээлүүлж, баяр талархлын үгийг харамгүй сонсож, цэргийн гал тогооны эгч нарын хийсэн амтат бялуу, баярын ширээний ард тэмдэглэж байгаадаа баяртай байна.

-Таны ирээдүйн мөрөөдөл?

-Нээрээ би цэргийн албанд ирээд мөрөөдлөө олж, зорилгоо тодорхойллоо. Ерөөсөө л цэргийн хүн болно. Офицер, ахлагч аль нь ч болсон би чадна. Аав, ээждээ саяхан утсаар ярихдаа хэлсэн чинь “Эх орноо түшсэн хүн алздаггүй юм. Манай бүлд цэргийн хүн байвал сайхан байна” гээд дэмжиж байсан. Би эхээс долуулаа, айлын гурав дахь хүү. Цэргийн албандаа мордсон нь анхных. Тэгэхээр гэр бүлийнхэнд маань их сайхан дотно сэтгэгдэл төрүүлж, бүх талаар дэмжиж байгаа нь тэр байх. Миний аав ээж Төв аймгийн Баянчандмань сумандаа ажиллаж амьдарч байгаа. Аав минь зам засварын газарт, ээж маань сумынхаа Соёлын төвд ажилладаг. Цэргийн тангараг өргөх ёслолын үеэр ирээд буцсан. “Миний хүүд цэргийн алба үнэхээр сайхан зохиж байна” гэсэн шүү. Энэ завшааныг ашиглаад хайртай аав ээж, ахан дүүстээ удахгүй айлчлан ирэх шинэ оны баярын мэнд дэвшүүлье. Эх орныхоо өнцөг булан бүрт эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа онжавууддаа ч баярын мэндийг үүгээр уламжилж байна. Та нараараа би бахархаж байна. Цэргийн алба төсөөлж байснаас илүү хөгжлийн сайхан орчин юм байна.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109