• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БАЙРЫГ ШИНЭЭР БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-12-27 15:16:00
Үзсэн: 231

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БАЙРЫГ ШИНЭЭР БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-12-27 15:16:00 Үзсэн: 231



   Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит “Алтангадас” Зэвсэгт хүчний 119 дүгээр анги нь алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх хүрээнд 2024 онд олон бүтээлч ажил өрнүүлсэн билээ. ЗХЖШ, ХЗЦК-ын дэмжлэгээр ангийн байрлалаас Алтанбулаг сум хүртэлх шороон замыг сайжруулж, түүний эргэн тойронд ногоон байгууламж байгуулахын сацуу цэргийн алба ая тухтай орчинд тасралтгүй явагдах чиглэлээр цөөнгүй ажлыг химичин дайчид өөрсдийн санаачилгаар өрнүүлсэн юм.

   Анги байгууллагынхаа төлөө хамтдаа гүйцэтгэсэн 2024 оны хамгийн отгон ажил нь “Хөгжлийн төв”, шалган нэвтрүүлэх байраа шинээр ашиглалтад оруулсан явдал байв. Тухайлбал, “Хөгжлийн төв” буюу номын сангаа орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулж, номын баяжилт хийж, цэргийн алба хаагчдынхаа ая тухыг хангах зорилгоор цайны газрыг бүрэн хэмжээнд засварлан ашиглалтад орууллаа. Мөн ангийн шалган нэвтрүүлэх байрыг шинээр барьж, ашиглалтад оруулсан амжилттайгаар 2024 оныг үдэж байна. Ээлж дараатайгаар ашиглалтад орсон бүтээн байгуулалтынхаа нээлтэд анги хамт олноороо оролцож, 2022, 2024 оны Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-ий хос аваргын цом, дөрвөн алтан медаль, Зэвсэгт хүчний 2024 оны рагбигийн аваргын цомоо тэврэн шинэхэн шалган нэвтрүүлэх байраараа алга ташин орлоо.

Дэслэгч Б.ХИШИГНЭМЭХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109