• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Бригадын генерал Ч.Цогтжаргал: 2025 ОНД ТА БИДНИЙГ ОЛОН ЧУХАЛ АЖИЛ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-12-27 13:58:36
Үзсэн: 221

Бригадын генерал Ч.Цогтжаргал: 2025 ОНД ТА БИДНИЙГ ОЛОН ЧУХАЛ АЖИЛ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-12-27 13:58:36 Үзсэн: 221



     Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойг угтан цэргийн тангараг давтах ёслол, баярын хурлаа зохион байгууллаа. 2024 оны отгон хүндэтгэлийн арга хэмжээг Байлдааны тугаа хүндэтгэн залахаас эхэлж, төрийн болон салбарын медаль гардуулах ёслолоор үргэлжиллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат, “Цэргийн хүндэт медаль”-аар Материал техникийн хэлтсийн ахлах офицер, хошууч Ц.Батгэрэл, ЗХЖШ-ын “Жуух бичиг”-ээр Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн офицер хошууч Г.Энхжин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Захиргааны удирдлагын хэлтсийн бичээч-оператор, туслах архивч Ц.Нарантуяа нар шагнагдсаныг Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал гардуулан өглөө.

     Мөн энэ өдөр зарим цэргийн албан хаагч албан тушаалын зэрэглэлийн дагуу цол нэмсэн бөгөөд ЗХЖШ-ын даргын тушаалаар Сургалт бэлтгэлийн хэлтсийн Гадаад хэлний төвийн дарга, англи хэлний багш ахлах ахлагч Б.Мөнхнасанд дэслэгч цол, командлагчийн тушаалаар Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн эрүүл мэндийн хангалтын ахлах офицер, ахлах дэслэгч Х.Гарьдад ахмад цол, Мэдээллийн аюулгүй байдлын албан шифрлэгч дэд ахлагч Т.Баярсайханд ахлагч цол тус тус олгогдсоныг гардуулж өглөө.

     Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал шагнагдсан болон цол нэмсэн алба хаагчдад баяр хүргээд Хуурай замын цэргийнхний 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлыг онцлон дурдаж, өндөр ачаалалтай, гар нийлэмжтэй байж, олон чухал арга хэмжээг хамтын хүчээр биелүүлсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Ялангуяа, мөнхийн хоёр хөрш, гуравдагч хөрш орнуудтай хамтарсан сургууль, сургалт дадлагыг зохион байгуулж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэв. 2025 онд урьдын адилаар хийж гүйцэтгэх олон ажил бидний өмнө хүлээж байгаа, ямар ч ажил үүргийг өнөө маргаашаар бус ирээдүйг нь харж төлөвлөж, зохион байгуулж, үр дүнг нь гаргахад анхаарахыг захиад удахгүй угтах шинэ он болон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ. Цэргийнхний ар талд бат найдвартай зогсдог гэр бүлдээ баярын мэндчилгээг дамжуулахыг захиж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109