Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал 12 дугаар сарын 17-ны энэ өдөр АНУ-ын Тэнгисийн цэргийн магистрын сургуулийн доктор Майкл Стивенсээр ахлуулсан эрдэм шинжилгээ, судалгааны багийн эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцолж, эрдэм шинжилгээний судалгаа, бүтээлийнх нь талаар санал солилцов.
Дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлууд түүний дотор энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бататган бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах шинэ санаачилга, судалгааны бүтээлүүдийнхээ талаар доктор Майкл Стивенс онцолж, цэргийн эрдэмтдийг элгэмсэг дотноор хүлээн авсанд талархал дэвшүүллээ.
Мөн судалгааны багийнхан тус командлалын Гадаадын хэлний төвийн англи хэлний дамжааны суралцагч нартай яриа өрнүүлж, сурлагын өндөр амжилт хүслээ.