• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТА ХАМГИЙН ХӨӨРХӨН НЬ, ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ"
Нийтэлсэн: 2024-12-11 15:00:15
Үзсэн: 195

"ТА ХАМГИЙН ХӨӨРХӨН НЬ, ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ"
Нийтэлсэн: 2024-12-11 15:00:15 Үзсэн: 195



    Зэвсэгт хүчний 120 дугаар анги нь сургуулийн жилийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахын сацуу хамт олныхоо гар нийлэмжтэй нөхөрсөг харилцааг бэхжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алба хаагчдадаа хувь хүний хөгжил, манлайлал, сэтгэл зүйн эрүүл мэндэд хандсан сургалт явуулахаас гадна “Бүх хайраа гэр бүлдээ” гэдэг бүрэлдэхүүнийхээ ар гэрийнхэнд хандсан ажлуудыг ч явуулдаг юм.

   Энэ удаа “Цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрэм” шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус дүрмийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу ангийн бие бүрэлдэхүүн “Цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай” өргөж, “Танд хэлэх үг байна” уриатай эерэг давлагааг алба салбартаа өрнүүллээ. Эерэг дулаан үгээр “бялхсан” аялдаг самбарт алба хаагч бүр өөрийн хэлэх дуртай үгээ бичиж, хамт олондоо урам зориг хайрлаж, “Таны бие ердөө ганцхан, өөрийгөө хайрлаарай”, “Таны төлөө амьдаръя эх орон минь”, “Өчигдөр дурсамж, маргааш нууц, өнөөдөр бол харин бэлэг”, “Би биш бид шүү” гэсэн уриануудыг аялдаг самбарт буулгаж, нэгэндээ сайхан дурсамж бэлэглэв.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111