• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СОЛОНГОС ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ ТӨГСӨЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-11-29 16:47:42
Үзсэн: 41

СОЛОНГОС ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ ТӨГСӨЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-11-29 16:47:42 Үзсэн: 41



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Гадаад хэлний сургалтын төвийн Солонгос хэлний анхан шатны дамжаанд суралцагчид өнөөдөр төгсөлтийн баяраа хийлээ. Төгсөлтийн ёслолд Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, Гадаад хэлний сургалтын төвийн дарга ахлах ахлагч Б.Мөнхнасан нар оролцож, сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн офицер, ахлагч нарт сертификатыг гардуулсан юм.

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 12 нэгтгэл, ангийн 16 офицер, ахлагч Бүгд найрамдах Солонгос улсын KOICA (Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Мүн Жүн Хо, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Мотобуудлагын батальоны III ротын салааны захирагч дэслэгч Г.Хатансайхан багш нарын удирдлага дор 10 сарын хугацаанд амжилттай суралцлаа.

   Төгсөгчдийг төлөөлж Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн Сургалт, бэлтгэл хариуцсан орлогч хошууч Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Солонгос хэлний анхан шатны дамжаагаа амжилттай төгсөж, шинэ мэдлэг, туршлагыг эзэмшсэнээр ирээдүйнхээ зорилгод нэг алхам ойртсондоо баяртай байна. Энэ хугацаанд бид зөвхөн нэг шинэ хэл сурсан төдийгүй шинэ соёлд суралцаж, хамтдаа сайхан дурсамжийг бүтээж, өөрсдийгөө сорьж, илүү ихээр хөгжүүлж чадлаа. Энэхүү амжилтад хүрэхэд бидэнд багш нарын маань үнэтэй заавар, удирдамж маш их тус болсон бөгөөд сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн Хуурай замын цэргийн командлалын удирдлага, хамт олон болон KOICA-ийн хамт олонд ангийн даргын хувьд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 111