• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НОМЫН САНЧ Ш.САРАНЧИМЭГ БҮЖГЭЭР ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Нийтэлсэн: 2024-10-23 17:18:12
Үзсэн: 245

НОМЫН САНЧ Ш.САРАНЧИМЭГ БҮЖГЭЭР ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Нийтэлсэн: 2024-10-23 17:18:12 Үзсэн: 245



       Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо болон "Leader dance" бүжгийн клуб хамтран зохион байгуулсан “Алтан навч-2024” бүжгийн улсын уралдаанаас Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн номын санч, нярав, СТА Ш.Саранчимэг хос алтан медаль хүртлээ. Тэрээр сонирхогч болон анхан суралцагчийн 40-60 насны ангилалд тус тус тэргүүлсэн бөгөөд баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Галт шувуу бүжгийн клубын сургалтад өөрийн сонирхлоор 5 дугаар сараас хойш хамрагдан хичээллэж байна. Голчлон амралтын өдрөөр сургалтад хамрагддаг. Энэ хичээл зүтгэл маань медаль болж ирсэнд баяртай байна. Миний зорилго бол өөрийн сурч мэдсэн зүйлсийг анги хамт олондоо түгээн дэлгэрүүлж, бүжгийн урлагийн гоо зүйн мэдэгдэхүүнийг олгох юм” гэж хариулсан юм.

Ахлах дэслэгч Г.НАНДИНЧИМЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114