• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА ХААГЧИЙНХАА ГЭРГИЙД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
Нийтэлсэн: 2024-10-23 13:30:02
Үзсэн: 292

АЛБА ХААГЧИЙНХАА ГЭРГИЙД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
Нийтэлсэн: 2024-10-23 13:30:02 Үзсэн: 292



        Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн ямар ч үед нэгдмэл санаатай цул хамт олон байж, бусдынхаа жаргал зовлонг ямагт хуваалцаж байдаг сайхан уламжлалтай билээ. Энэ удаа ч гэсэн хүнд өвчинд шаналж, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай байгаа алба хаагчийнхаа гэргийд тусламжийн гараа сунгаж, мөнгөн хандив өргөлөө. Тус ангийн Зэвсгийн албаны буудлагын зэвсэглэлийн модон эдлэлийн засварчин жолооч, ахлах ахлагч Б.Баярхүүгийн хань О.Дадулам төрөлхийн зүрхний гажиг, тосгуур хоорондын таславчийн цоорхой, уушгины хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэлт, хордолгын шалтгаант элэгний цочмог үрэвсэл оноштойгоор БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаатай холбогдуулан ангийн ахлагчийн зөвлөлөөс хамт олныхоо дунд сайн үйлсийн аян өрнүүлсэн. Аяны хүрээнд 5.5 сая төгрөг бүрдэж, ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан 10 дугаар сарын 23-ны өдрийн билэгт сайн өдөр хамт олныхоо сэтгэлийн илгээмжийг ахлах ахлагч Б.Баярхүүд гардуулж, хурдан эдгэж, эрүүл саруул болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлсэн юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Дэслэгч Б.БАТБАЯР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114