• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧДЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-23 11:39:54
Үзсэн: 205

ШИНЭ ДАЙЧДЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-23 11:39:54 Үзсэн: 205



    2024 оны хоёрдугаар ээлжээр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангид татагдан ирсэн шинэ дайчдад цэргийн мэргэжил олгох анхан шатны сургалт эхэллээ. Сургалт эхлэхийн өмнө Батлан хамгаалахын сайдаас өгсөн үүргийн дагуу нэгтгэл, ангид хуваарилагдаж ирсэн өдөр бүрт нь ар гэрийнхэнтэй нь холбоонд оруулж, нээлттэй байдлыг хангав. Цэргийн мэргэжил олгох анхан шатны сургалт онол болон дадлагын хэлбэрээр, хөнгөнөөс хүнд рүү, нэг бүрээс нийт рүү гэсэн зарчмаар явагдаж байна.

    Ингэхдээ шинэ дайчдыг албандаа богино хугацаанд дасахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор үзүүлэх болон сурган зааварлах хичээлүүдийг дадлагаар, хууль эрх зүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг танхимаар, зарим төрлийн хичээлийг цэргийн өдөр тутмын үйл ажиллагаагаар дамжуулан зааварлаж байгаа юм. Сургалт жигдрэх явцад шинэ дайчдын ар гэрийнхний дунд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн ба түрүүч, байлдагч нарыг хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын хүрээнд англи хэл, мэдээлэл технологийн хичээлийг судлуулж, жолооны дамжаанд суралцуулж, боловсролын байгууллагуудын дэмжлэгтэйгээр иргэний мэргэжилтэй болгох юм.

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114