• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАРГАЛАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАГЧ НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙВ
Нийтэлсэн: 2024-10-22 15:20:28
Үзсэн: 196

ДАРГАЛАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАГЧ НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙВ
Нийтэлсэн: 2024-10-22 15:20:28 Үзсэн: 196



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, ХЦЗК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга дарга хурандаа Т.Тогмиддүүмий, Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн ахлагч, сургагч ахлагч Б.Ганжаргал нар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн даргалах албан тушаалын ахлагч нартай цахим хурал хийв.

    Цахим хурлаар хурандаа Т.Тогмиддүүмий 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн шинэ дайчидтай явуулах сургалт бэлтгэл, офицер, ахлагч нарын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтыг дүүргэсэн шинэ дэд ахлагч нарыг ажил үүрэгт нь хурдан дасгаж, чадваржуулах талаар үүрэг чиглэл өгөв.

     Тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр өнгөрсөн 9 дүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтаар Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргаас ахлагчийн бүрэлдэхүүнтэй холбоотой өгөгдсөн үүргийн хэрэгжилтийг нэгтгэл, анги бүрээс тодруулж, ахлагч нарыг сахилга хариуцлагаа сайжруулах талаар үүрэг болгов.

    Мөн тэрээр нэгтгэл, ангийн даргалах албан тушаалын ахлагч нар удирдлагад байгаа бүрэлдэхүүндээ хүрч ажиллахад онцгой анхаарахыг захиж, 2024-2025 оны сургуулийн жил удахгүй эхлэхтэй холбоотой мэдээлэл хүргэсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114