• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХУАРАНГАА, НӨХДӨӨ Л САНААД БАЙНА...”
Нийтэлсэн: 2024-10-18 09:44:37
Үзсэн: 34

“ХУАРАНГАА, НӨХДӨӨ Л САНААД БАЙНА...”
Нийтэлсэн: 2024-10-18 09:44:37 Үзсэн: 34



   Хүний амьдралд гэр бүл, ахан дүүсээс гадна сурагч ахуй, оюутан ахуй, ажлын хамт олон, нутгийн зон олон гээд ойр дотны хүрээлэл олон бий. Харин нэгхэн жилийн хугацаат цэргийн нөхөрлөл 12 жилийн сурагчийн нөхөрлөл, 4 жилийн оюутны нөхөрлөл, их, бага хугацаатай ажлын нөхөрлөлөөс бат бөх бөгөөд хөдлөшгүй байдаг. Шалтгаан нь өөрийнхөө төлөө гэхээс илүү эх орны өмнө эр хүн болж төрсний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эр цэргийн тангаргаараа ижилсэж нөхөрлөсөн нь тэдэнд яагаад ч юм гайхамшигтай мэдрэмж, дурсамжийг үлдээдэгт оршино.

    Жүжигчин Амбий агсан тэртээ жил нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо хөдөө орон нутагт тоглолтоор явахад аймаг аймагт л цэргийн найзууд нь гээд харчууд мах чанаад угтаж авдгийг бахархан ярьж, энэ бол юугаар ч орлуушгүй нөхөрлөлийн гагнаас гэж байсан сан.

   Жилийн жилд л цэрэг халагдсаны дараахан “Хуарангаа санаж байна, онжавуудаа санаж байна” гэдэг захидлууд ирдэг ч нь үүнтэй холбоотой байх. Халагдаад хэдхэн хонож байгаа дайчдад маань жагсаалын талбай, бүрээн дуу, цэргийн байр, оройн тоо, өглөөний бослого, гитартай аялгуу, жагсаалын алхааны чимээ, “Монгол Улсын төлөө зүтгэе” дуудлага гээд цэргийн нэгтгэл, ангийн бүх орчин, бүрэлдэхүүн, орчин тойрны нутаг ус гээд бүгд дэндүү дотно сайхан санагдсаар л байгаа даа. Тийм ээ, тэднийг хайртай албаа санаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114