• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧДАА АЛБАНДАА БОГИНО ХУГАЦААНД ДАСАХАД НЬ ТУСАЛСААР БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-18 09:38:02
Үзсэн: 156

ШИНЭ ДАЙЧДАА АЛБАНДАА БОГИНО ХУГАЦААНД ДАСАХАД НЬ ТУСАЛСААР БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-18 09:38:02 Үзсэн: 156



   Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд 2024 оны хоёрдугаар ээлжийн шинэ дайчдаа угтан авсаар байна. Зэвсэгт хүчний 186, 256 дугаар ангиуд шинэ дайчдаа халуун дотноор хүлээн авч, бие биетэйгээ танилцах, алба салбараа ойлгох соёл хүмүүжлийн ажлуудыг амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.

   Шинэ дайчид Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр ирсэндээ сэтгэл хангалуун, алба хаах урам зориг, тэмүүлэл их буйгаа илэрхийлсээр байгаа юм.

   Тус ангийн соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицерууд шинэ дайчдадаа сэтгэл зүйн дасгал, тоглоом тоглуулж, харилцан яриа өрнүүлж, албандаа богино хугацаанд дасахад нь тусалж байна. Ингэхдээ Хуурай замын цэргийн командлагчийн өгсөн үүргийн дагуу нэгтгэл, ангийн соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицерууд энгийн хувцастайгаар шинэ дайчдадаа цэргийн албаны онцлог, ач холбогдлын талаарх анхны ойлголтыг яриа таниулга, соёл хүмүүжлийн ажлуудаар дамжуулан өгч байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114