• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧДАА ШИНЭЛЭГ АРГА ХЭЛБЭРЭЭР УГТАН АВЧ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-17 16:36:12
Үзсэн: 49

ШИНЭ ДАЙЧДАА ШИНЭЛЭГ АРГА ХЭЛБЭРЭЭР УГТАН АВЧ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-17 16:36:12 Үзсэн: 49



    Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар анги 2024 оны II ээлжийн шинэ дайчдаа хүлээн авсаар байна. Шинэ дайчдын хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд хүлээн авах маршрут, суртал ухуулгын байр, хүлээн авах байр, эмнэлэгийн үзлэгийн байр, усанд орох болон хувцаслах байруудыг бэлтгэн төлөвлөгөөний дагуу томилогдсон бүрэлдэхүүн шинэ дайчдаа угтан авч байна.

   Монгол Улсын Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ирсэн залуусыг угтан авах үед халуун цай, кофегоор дайлж, ангийн захирагчийн мэндчилгээ болон ангийн товч танилцуулгыг хүргэв. Мөн суртал хүмүүжлийн хэсэгт сэтгэл зүйн ажлын булан, ном зүйн үйлчилгээ хүргэж, спортын болон оюуны спортын тоглоомуудыг бэлтгэсэн нь шинэ дайчдад сонирхолтой, шинэлэг ажил болж чадсан юм.

   Танкийн тусгай хороонд алба хаахаар Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн цэргийн насны залуус ийнхүү ангийн байрлалд ирж, хамт олноороо халуун дотноор угтан авсаар байна.

Дэслэгч Б.БАТБАЯР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114