• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОД ТАРЬЖ, НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-10-17 16:32:50
Үзсэн: 63

МОД ТАРЬЖ, НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-10-17 16:32:50 Үзсэн: 63



    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 014 дүгээр анги сүүлийн 3 жилийн хугацаанд бургас, хайлаас, улиас, нарс, буйлс, хус, монос, шинэс, гацуур, галт бор, улаан яргай, агч, өрөл, нохойн хошуу, чацаргана, цэцэг зэрэг 16 нэр төрлийн 10 мянга гаруй модны суулгацыг ангийн байрлалд тарьж, арчлан ургуулж байна.

    Жилд дунджаар 5000 хүртэлх модны суулгацыг шинээр тарьж, арчлан ургуулж байгаа бөгөөд орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдад илүү ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор түүнийг дагасан бүтээн байгуулалтыг ч гүйцэтгэж байна. Үүний үргэлжлэл болгож, намрын мод тарих өдрүүдийг тохиолдуулан ангийн байрлалд инженерийн дайчид дахин шинэ суулгацыг суулгаж, ногоон байгууламжаа нэмэгдүүллээ

Ахлах дэслэгч Г.НАНДИНЧИМЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114