• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2024-10-10 17:28:10
Үзсэн: 140

СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2024-10-10 17:28:10 Үзсэн: 140



     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнтэй 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 2023-2024 оны сургуулийн жилийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явууллаа. Төгсөлтийн шалгалтыг цэргийн дүрэм, хууль эрх зүй, мэргэжлийн бэлтгэл, тактикийн шуурхай дадлага, галын бэлтгэл, биеийн тамир, монгол бичиг гэсэн төрлүүдээр зохион байгуулсан юм.  Ингэхдээ офицер, ахлагчийн буудлагын дасгалыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн сэргээн сайжруулж, төхөөрөмжилсөн буудлагын талбайд явуулж, хүн нэг бүрийн бэлтгэлийг шагнаж дүгнэв.

    Командлагчийн нэрэмжит энэхүү төгсөлтийн шалгалтыг зохион байгуулагч комиссынхон сургуулийн жилд алба хаагч бүрийн сургалт бэлтгэлд онцгойлон анхаарч, энэ чиглэлд хичээлийг түлхүү явуулсан нь үр дүнгээ өгсөн байгааг тодотгож байсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114