Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Алтанцэцэгийн Энхсайхан гэдэг нэгэн залуу холбогдов. Тэрээр хамгийн эхэнд хугацаат цэргийн алба хаахыг багаас хүсэж мөрөөдөж өссөн бөгөөд өнгөрсөн жил нас биед хүрч, өдгөө биеэр хаах боломж бүрдсэнийг баяртайгаар ярилаа. Цэргийн зарлан авах хүртлээ аймгийнхаа МСҮТ-д гагнуурчин мэргэжлээр суралцаж төгссөн өдгөө барилгын ажил хийдэг гэж байна. Хугацаат цэргийн албаа хаагаад үргэлжлэн цэргийн гэрээт алба хаагч, ахлагч болох хүсэл мөрөөдөлтэй гээд түүний өврөөр нь дүүрэн цэргийн албыг бахархал болгосон үгс дүүрэн.
Хамгийн гол нь тэрээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу хүндэт харуулын ангид алба хааж, торгон цэрэг болох зорилт тавьжээ. “Хүндэт харуул болоход өндөр нь хэд байх бол” хэмээн сонирхон асууж, өөрийгөө 185 см өндөр, нүүрний төрх зөв, найз нөхөд нь “Нүдэнд дулаахан” гэж хэлдэг гэдгээ ч өгүүлж, ер нь тэгээд байлдагч хэмээх эрхэм цолны эзэн болж л байвал хаана ч алба хаасан болно доо гэж байна. Цэргийн албыг бахархлаа болгосон түүний хүсэл биелж, цэрэг татлагын үзлэг, шинжилгээндээ тэнцэж, хугацаат цэргийн албандаа мордоорой гэдэг ерөөлтэйгөөр бидний ч яриа өндөрлөв. Улсаа батлан хамгаалах цэрэг төрлөө гэж уулс хүртэл баярладаг юм гэнэ лээ гэдэг нь ийм л залууст зориулагдсан үг байх даа ...
Ахмад Д.БОЛОР