• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ЭМЧ НАРЫН ОЛОНХЫГ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН ЭЗЭЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-10 12:13:41
Үзсэн: 154

ЦЭРГИЙН ЭМЧ НАРЫН ОЛОНХЫГ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН ЭЗЭЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-10 12:13:41 Үзсэн: 154



    ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч нарын цугларалтыг энэ сарын 7-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явуулав. Цугларалтыг үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн Эрүүл мэндийн төвийн бүрэлдэхүүнийг командлалын байрлалд урьж, 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар ирэх залуусын эрүүл мэндэд хэрхэн анхаарч ажиллах талаар аргазүйн зөвлөгөө, уулзалт ярилцлага өрнүүлэв.

      Уулзалтад цэргийн эмчээр 13 жил ажиллаж байгаа ахмад Б.Хонгорзулаас (014) эхлээд томилогдоод нэг сар ч хүрээгүй их эмч М.Халиун (336) нарын 20 гаруй цагаан халаатнууд хүрэлцэн иржээ. Цэргийн эмч, сувилагч нартай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нар уулзаж, алба салбар, алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарах талаар чөлөөт яриа өрнүүлэв. Тэд цэргийн эмч нарын мэргэжил, ажилласан жил бүртэй тусгайлан танилцаж, нэгтгэл, ангийн эмч, сувилагч, эрүүл ахуйчдаа тогтвор суурьшилтай ажиллахад хамгийн их анхаарч байгаа, Эрүүл мэндийн төвийн магадлан итгэмжлэл, их засвар үйлчилгээг тогтмол явуулна гэдгээ ч тодотгож, хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд гол анхаарлаа хандуулж ажиллахыг захилаа.

      Эмч гэдэг мэргэжил хаана ч эрэлт хэрэгцээтэй, ажлын байр олдоцтой байдаг хэдий ч цэргийн албыг сонгоод тогтвор, суурьшилтай ажиллаж байгаад талархал дэвшүүлж, шинээр томилогдсон залуу бүрэлдэхүүний цэргийн цолыг заагдсан хугацаанд нь олгоход анхаарна гэж байсан юм. Эцэст нь тэд удахгүй татагдан ирэх 2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, нэгтгэл, ангийнхаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж байхыг дурдлаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116