• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАХААР МОРДОХОД БЭЛЭН!
Нийтэлсэн: 2024-10-09 12:20:12
Үзсэн: 59

ЭНХИЙГ САХИУЛАХААР МОРДОХОД БЭЛЭН!
Нийтэлсэн: 2024-10-09 12:20:12 Үзсэн: 59



     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэлээ хангасан командлал болон харьяа нэгтгэл, ангийн зарим офицер, ахлагчийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр ажиллагааны газар оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, шинэлэг арга барилаар анги, хамт олноо сурталчлан таниулж, багийн удирдлагаас даалгасан ажил бүрийг сайн гүйцэтгэлтэй биелүүлэхийг захилаа. Хүний газар нэгнээ түшин дэмжиж, хамгийн гол нь эрүүл энх байж, энх цагийн баатрууд болон гялалзаж яваа “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх брэндийг ёс төртэй үргэлжлүүлэхийг онцлоод энхийг сахиулах үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116