• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

40 ОРЧИМ ОФИЦЕР, АХЛАГЧ СУРАЛЦАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-04 12:06:27
Үзсэн: 184

40 ОРЧИМ ОФИЦЕР, АХЛАГЧ СУРАЛЦАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-10-04 12:06:27 Үзсэн: 184



    Өнөөдөр “Олон улсын багш нарын өдөр” тохиож байна. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Гадаад хэлний төвийн англи, солонгос хэлний багш нар баярын өдрөөр ч урьдын адилаар хичээл сургалтаа явуулж, офицер, ахлагч нарынхаа гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Англи хэлний мэдлэг олгох тав дахь удаагийн дамжаа ХЦЗК болон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, харьяа нэгтгэл, анги, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 40 орчим алба хаагч хамрагджээ.

   Сургалт англи хэлний анхан шат, бэлтгэл дунд шат, дунд шат гэсэн шаталсан хэлбэрээр явагдах бөгөөд суралцагчдын сурлага, сахилгаас хамаарч, дараагийн шатны дамжаандаа хамрагдах юм. Тав дахь удаагийн дамжаа эхэлсэнтэй холбогдуулан тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Гансүх бүрэлдэхүүнд тодорхой асуудлаар мэдээ зааварчилгаа хүргэж, хичээл ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн хөтөлбөр төлөвлөгөөгөөр явагдана хэмээгээд суралцагч нарт монгол бичгийн сургалтыг давхар явуулна гэдгийг онцоллоо.

   Энэхүү сургалтаас гадна солонгос хэлний дамжаа өнгөрсөн 2 дугаар сараас эхэлсэн ба хичээлийг “Койка” олон улсын байгууллагын сайн дурын ажилтан сургагч багш Мүүн Жүн Хо, дэслэгч Г.Хатансайхан (016) нар удирдан явуулж байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116