• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ ОЛГОХ ШИНЭ АНГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-10-09 11:52:30
Үзсэн: 123

АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ ОЛГОХ ШИНЭ АНГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-10-09 11:52:30 Үзсэн: 123




         Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас алба хаагчдынхаа гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд командлал болон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн англи хэлний дамжааг хичээллүүлж байгаа бөгөөд 2021 оноос хойш тав дахь элсэлтээ аваад байгаа юм. Тэгвэл алба хаагчдаа бэлтгэх бодлого, суралцах эрэлт хэрэгцээг нь үндэслэн дахин нэг англи хэлний дамжааг командлалын байрлалд эхлүүлсэн ба Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангийн 13 офицер үүнд хамрагдаж байна.

      Шинээр суралцагчдыг энэ сарын 8-ны өдөр Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хүлээн авч уулзаж байгууллага, хамт олноосоо шалгаран ирсэн л бол та бүхэн суралцахад бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Манай үндсэн дамжааны суралцагч нарын олонх нь ахлагчийн бүрэлдэхүүн байгаа учраас залуу офицеруудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх хүрээнд энэхүү ангийг шинээр нээж байна хэмээгээд суралцагчид “Өдөр бүр сурах, цээжлэх, давтах” гэдэг алтан зарчмыг баримтлахыг захилаа. Хичээлийг командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн Гадаад хэлний төвийн дарга ахлах ахлагч Б.Мөнхнасан удирдан явуулна. Энэ удаагийн англи хэлний дамжааны суралцагчдад монгол бичгийн сургалтыг мөн хавсран явуулна. 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116