Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангиудын штабын удирдах бүрэлдэхүүний цугларалт 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Цугларалтын төгсгөлд тус бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, Төрлийн цэргийн командлалуудын хөгжил, дэвшлийн талаар харилцан санал солилцож, туршлага сургамжаа хуваалцсан юм. Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар албан тушаалтнуудын ажиллах орчныг хэрхэн тохижуулсан талаар танилцуулаад төгсгөлд нь сургалт, бэлтгэл, онлайн хурал явуулах бүх нөхцөл хангагдсан болон Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.