• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТАЛЫН ЧОНО"-ЫНХОН АХМАД ДАЙЧДАА ХҮЛЭЭЖ АВЛАА
Нийтэлсэн: 2024-10-02 09:47:10
Үзсэн: 191

"ТАЛЫН ЧОНО"-ЫНХОН АХМАД ДАЙЧДАА ХҮЛЭЭЖ АВЛАА
Нийтэлсэн: 2024-10-02 09:47:10 Үзсэн: 191



   БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан хуучны барилгын цэргийн 030 дугаар анги болон төрөлх ангиас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

    Энэ үеэр ангийн захирагч хурандаа Д.Бямба ахмад дайчдадаа баярын мэндийг хамт олныхоо нэрийн өмнөөс хүргэж, БХЯ, ЗХЖШ болон ХЗЦК, ангийн бие бүрэлдэхүүн, мөн ахмад дайчид та бүхнийхээ дэмжлэг туслалцаатайгаар олон арван том ажлын ард гарлаа. Үүний нэг тодхон жишээ нь Халхын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажиллагаа болон Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль байлаа гэж цохон тэмдэглэсэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд Дорнод аймгийн "АСУН" хүүхдийн хамтлаг хүрэлцэн ирж, хүндэт зочдод уран бүтээлийн дээжээс өргөн барьсан юм.

Хошууч Д.ГАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116