Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Сургалт бэлтгэлийн хэлтсийн сургалт бэлтгэлийн офицер ахмад С.Даваагомбод албан тушаалын зэрэглэлийн хошууч цол олгогдлоо. Ахлах офицерын цол олгох ёслол Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарын цугларалтын үер тохиосон бөгөөд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал түүнийг ОХУ-д цэргийн мэргэжил эзэмшсэн ирээдүйтэй офицер хэмээн тодотгож, ажил албандаа хариуцлагатай, бүтээлч, хамт олонтойгоо гар нийлэмжтэй ажиллахыг захиж, баяр хүргэж, амжилт хүслээ.