• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАХИРАГЧ НАРЫН НОМТОЙ ЦУГЛАРАЛТ ...
Нийтэлсэн: 2024-09-27 19:49:03
Үзсэн: 199

ЗАХИРАГЧ НАРЫН НОМТОЙ ЦУГЛАРАЛТ ...
Нийтэлсэн: 2024-09-27 19:49:03 Үзсэн: 199



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарын мэдээлэл, арга зүйн цугларалт 09 дугаар сарын 27-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөв. Цугларалт Хуурай замын цэргийн командлагчийн зөвлөлийн өргөтгөсөн 10 дугаар хурлаар эхэлж, үргэлжлэн цэргийн сургалт бэлтгэл, хүний нөөц, материал техникийн хангалт, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, эрүүл мэндийн байдал, ахлагчийн жилийн зохион байгуулалт, өвлийн сургуулийн бэлтгэл ажил, цэргийн алба, сахилга дэг журам, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлийн тайлан, Хуурай замын цэргийн шинжлэх ухаан инновацын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан гэсэн сэдвүүдээр командлалын холбогдох удирдлагууд мэдээлэл хүргэж, харилцан санал солилцлоо.

    Цугларалтын төгсгөлд Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал нар тодорхой асуудлаар үүрэг даалгавар өгч, санал хүсэлтийг нь сонсов.

    Хурандаа Ц.Буяндэлгэр захирагч нарт бүрэлдэхүүнийхээ бэлэн байдлыг хангаж, сургалт бэлтгэлийн орчныг нь сайжруулах, аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар онцлон дурдлаа. Хугацаат цэргийн алба хаагчдадаа хэт төвлөрөн анхаарч офицер, ахлагч, ажилтан албан хаагчдаа тойргийн гадна орхиж болохгүй. Зэрэгцүүлэн анхаарч, ярилцаж ойлголцож, гэр бүлтэй нь эргэх холбоотой байх шаардлагатай. Сургалт дамжаанд хамрагдаж буй алба хаагчдаа зөв томилж явуулах, сургаад авчихсан тохиолдолд хамт олондоо богино хугацааны сургалт явуулж, сурсан эрдмийг нь ашиглах хэрэгтэй. Хугацаат цэргийн алба хаагчдад соёл хүмүүжил, сэтгэл зүйн ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг ч дурдаж, ирэх онд зохион байгуулагдах хамтарсан сургалт, дадлагуудын талаар мэдээлэл өглөө.

    Бригадын генерал Ч.Цогтжаргал гурван зүйлийг чухалчлан ярьсан бөгөөд үүнд чадамжид суурилсан сургалт, хугацаат цэргийн албыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, байгууллагын соёлыг хэвшүүлэх, урьдын адилаар “хайрцаг”-аасаа гарч сэтгэхийг захиж, эрсдэлээс айж гараа хумхихгүй байхыг сануулав. Тэрээр хоёр жилийн өмнөх цугларалтаар “Модон жорлонгоосоо салъя” гэж ярилцаж байсан бол өнөөдөр бодит ажил болж, олонх нэгтгэл, анги эко бие засах газар, бишгүй шүршүүртэй болсон байна. Энэ ажлаа цааш нь улам эрчимжүүлж, хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн эрдмээс гадна нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэхэд мөн анхаар, анги бие даан хөгжих боломж байгааг ч тодотголоо.

    Хамгийн сонирхолтой нь цугларалтын төгсгөлд саяхан болж өнгөрсөн “Номын өдөрлөг”-ийг тохиолдуулан командлалын удирдлагууд нэгтгэл, ангийн захирагч нарт сүүлийн хоёр жилд бестселлер болсон орчуулгын болон Монголын зохиолчдын шилдэг 40 гаруй бүтээлийг алд цагаан хадагтай хамт гардуулж, бие бүрэлдэхүүнийхээ оюуны цангааг тайлж, номын сангаа баяжуулаарай хэмээн гардуулан өгч, албанд нь өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116