• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУРАНДАА ХҮҮХДҮҮДЭЭ ЭРГЭНЭ ГЭЭД ДАВХИЖ ЯВНА
Нийтэлсэн: 2024-09-25 15:16:31
Үзсэн: 77

ХУРАНДАА ХҮҮХДҮҮДЭЭ ЭРГЭНЭ ГЭЭД ДАВХИЖ ЯВНА
Нийтэлсэн: 2024-09-25 15:16:31 Үзсэн: 77



    Зэвсэгт хүчин төдийгүй төрийн цэргийн байгууллагын алба хаагчид эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог хурааж, тариалангийн бүс нутаг бум бужигнаж байна. Хаа сайгүй цэргийн асар майхан, гэр, чиргүүлийн вагончик, тэдний ойролцоо цоо шинэ хүнсний ногоог шуудайлж, амыг нь бөхөлж, ачиж гүйлдсэн залуус.

   Тэр агшныг гэрэл зурагт буулгах санаатай дайчид дайчдынхаа хооронд фургонтойгоо шороо манарган давхиж явахдаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнхтэй хээрийн замд таарав. Тэрээр ургац хураалтад гарсан цэргүүдээ эргэхээр давхиж яваа нь тэр ажээ. Зүгээр ч үгүй шаардлагатай ойр зуурын эм тариа, дулаан хувцас, чихэр жимс, амттаныг машиныхаа ард аччихсан, хүүхдүүддээ өгнө гэж байна. Саяхан эргээд ирсэн, одоо дахиж очих гэж байна, хэн хэн гэнэв байлдагчийн төрсөн өдөр таарч байгаа, бялуу авсан л гэнэ. Дахиж ирнэ гээд хэлчхээр хүүхдүүд маань хүлээгээд байдаг юм гээд инээмсэглээд давхиж өглөө. Нөгөө хэд маань ч яг л энэ зураг шигээ инээд хөөртэйгөөр намрын их ажлыг умалзуулан гүйж яваа. Ангийн захирагч гэдэг түрүүч, байлдагч нартаа цэргийн дарга нь хэдий ч аав шиг нь л болдог улс юм даа ...

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116