• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ БАРУУН БҮСИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-10-20 13:37:40
Үзсэн: 356

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ БАРУУН БҮСИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-10-20 13:37:40 Үзсэн: 356



Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар нарын албаны хүмүүс баруун бүсийн Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаж байна. Томилолтын эхэнд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж, тус ангийнхны хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалт, цэргийн алба зохион байгуулалт, сахилга хариуцлагын байдал, зэвсэглэл, цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт, ар тал ахуйн хангалт гэсэн хэд хэдэн чиглэлийн хүрээнд танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзжээ. Тус ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах ангийн замнал түүх, ололт амжилт, үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдал, бэлтгэлжилтийг дээшлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мөн танилцуулсан байна. Батлан хамгаалахын дэд сайдыг дагалдаж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, ЗХЖШ-ын Ар талын газрын Орон сууцны хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нарын албаны хүмүүс ажиллаж байна.

.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109