Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 2023-2024 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт бэлтгэлээр дэвшүүлсэн зорилго, зорилт, стандартын хэрэгжилтийг дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох зорилгоор энэ сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд ангийн захирагчийн нэрэмжит шалгалтыг ангийн байнгын байрлал болон сургалтын төвийн районд зохион байгууллаа.
Энэхүү шалгалтыг ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийг шалгаж, үнэлэх заавар”-ын 4 үзүүлэлтээр шалгаж, сургалтын түвшинг тогтоолоо.
Цаашид тус анги бие бүрэлдэхүүнийхээ Цэргийн мэргэжлийн зэргийг ахиулах, хамгаалах, шинээр эрх авах шалгалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА