• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ААРОН ЛОВЕЛЛ ТЭРГҮҮТЭЙ АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮН КОМАНДЛАЛД ЗОЧИЛЛОО
Нийтэлсэн: 2024-09-02 14:00:30
Үзсэн: 158

ААРОН ЛОВЕЛЛ ТЭРГҮҮТЭЙ АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮН КОМАНДЛАЛД ЗОЧИЛЛОО
Нийтэлсэн: 2024-09-02 14:00:30 Үзсэн: 158



     Австрали Улсын Батлан хамгаалах яамны Зүүн Азийг хариуцсан захирал Аарон Ловелл 9 дүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочиллоо. Австрали Улсын Батлан хамгаалах яамны хүндэт зочдыг Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хүлээн авч уулзаж, хоёр орны Хуурай замын цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, танилцах уулзалт хийв. Уулзалтын эхэнд хурандаа Ц.Буяндэлгэр Монгол Улсын Батлан хамгаалах яам, Австрали Улсын Батлан хамгаалах яам хоорондын 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтын өмнөхөн командлалд зочлон ирсэнд талархал дэвшүүлж, Монгол Улсын Хуурай замын цэргийн гадаад хамтын ажиллагаа нь сургалт бэлтгэл, хамтарсан сургууль, мэдлэг боловсрол олгох зэрэг өргөн агуулга хэлбэрээр өргөжиж буйг тодотгов.

    Аарон Ловелл Монгол Улс, Австрали Улсын батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, зөвлөлдөх уулзалт, айлчлал болоод бусад бүх түвшинд улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Ялангуяа “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих сургуульд Австрали Улсаас цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулах болсон нь бидний хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх болсныг дурдлаа.

    Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн ба айлчлалын бүрэлдэхүүнд Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагааг танилцуулсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117