• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЯРЛАСАН ТЭРБЭЭР ИНЭЭМСЭГЛЭСЭЭР ҮЛДЭВ
Нийтэлсэн: 2024-09-02 11:04:59
Үзсэн: 47

БАЯРЛАСАН ТЭРБЭЭР ИНЭЭМСЭГЛЭСЭЭР ҮЛДЭВ
Нийтэлсэн: 2024-09-02 11:04:59 Үзсэн: 47



       Дорнодын их тал, Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2024" уламжлалт хээрийн сургуулийн нэгдсэн буудлага амжилттай явагдаж, хэзээнээсээ цэрэг арми гэхээр аав, ээж шигээ хүндэтгэж ирсэн дорнодчууд тэнд олноороо цуглажээ. Сургуулийн нэгдсэн буудлага амжилттай өндөрлөж, хоёр орны дайчид амсхийх зуурт цугласан олны дундаас сурагч бололтой хөвгүүн "Ах аа, ундаа уу" гэсээр орос цэрэг рүү гүйсээр ирсэн нь энэхүү Дорнод нутгийн хүү байсан юм.

    Түүнд монгол, орос гэдгээс үл хамааран халуун наранд хуяг дуулгатай зогсох цэрэг ахад хүйтэн ундаа өгөх сэтгэлээр тусалсан нь монголчууд тэр дундаа хөдөөний зон олны тусч, энэрэнгүй зан чанарын нэгэн гэрч нь гэмээр. Ундаагаа өгсөн хүүгийн сэтгэл нь тэнэгэр гэгч нь өөртөө баярлах бол огт танихгүй сурагч хүү ундаагаа өгөөд эргэсэнд гайхсан орос цэрэг баярлан инээмсэглэсээр үлдэж байна. Хүнд туслах тусч сэтгэлтэй байна гэдэг хамгийн чухал чанар. Монголын ирээдүй ийм л гэрэлтэй байг ...

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117