• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН ОЛОНХ НЬ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Нийтэлсэн: 2024-08-27 12:11:59
Үзсэн: 244

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН ОЛОНХ НЬ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Нийтэлсэн: 2024-08-27 12:11:59 Үзсэн: 244



   Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах нийтийн биеийн тамирын тэмцээнд энэ жил Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо мэдүүлжээ. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиас гэхэд 014, 327 дугаар ангиудаас бусад нь сагсан бөмбөг, волейбол, рагби, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор болжээ. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхний хувьд түүхт 80 жилийн ойгоо угтсан ажилтай байсан бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан “Сэлэнгэ-2024” хээрийн сургуульд оролцоод баг тамирчдаа хараахан бэлтгэж амжаагүй байна.

    ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийнхны өгсөн мэдээллээр 9 дүгээр сарын 06-ны өдөр тэмцээний нэгдсэн техникийн зөвлөгөөнийг хийж, 09 дүгээр сарын 9-ний өдрөөс тоглолтуудаа эхлүүлэх юм байна.

  • 9 дүгээр сарын 9-ний өдөр тэмцээний нэгдсэн нээлтийн ажиллагаа
  • 9 дүгээр сарын 9, 10-ны өдөр волейболын эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоглолт
  • 9 дүгээр сарын 11-ний өдөр волейболын хагас шигшээ тоглолт
  • 9 дүгээр сарын 12-ны өдөр хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд
  • 9 дүгээр сарын 13-ны өдөр хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн болон хагас шигшээ, шигшээ багийн тоглолтууд
  • 9 дүгээр сарын 14-ний өдөр "Рагби-7" тэмцээний хэсгийн тоглолтууд
  • 9 дүгээр сарын 15-ны өдөр “Рагби-7” тэмцээний хэсгийн болон хагас шигшээ, шигшээ тоглолтууд
  • 9 дүгээр сарын 16-ны өдөр Пауэрлифтингийн анхдугаар тэмцээн
  • 9 дүгээр сарын 17, 18-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй хэсгийн тоглолтууд
  • 9 дүгээр сарын 19-ний өдөр сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй шигшээ тоглолтууд
  • 9 дүгээр сарын 19-ний өдөр хаалтын ажиллагаа тус тус зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

Ингэхдээ хөл бөмбөг, рагбигийн тэмцээн Монголын хөл бөмбөгийн талбайд, сагсан бөмбөг, волейболын тоглолтууд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны А, Б заалуудад тус тус зохион байгуулагдана.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117