• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧААС ДЭД ТҮРҮҮЧ, ДЭД ТҮРҮҮЧЭЭС ДЭД АХЛАГЧ БОЛСОН Т.ПҮРЭВБААТАР
Нийтэлсэн: 2024-08-21 09:50:12
Үзсэн: 210

БАЙЛДАГЧААС ДЭД ТҮРҮҮЧ, ДЭД ТҮРҮҮЧЭЭС ДЭД АХЛАГЧ БОЛСОН Т.ПҮРЭВБААТАР
Нийтэлсэн: 2024-08-21 09:50:12 Үзсэн: 210



    Түүнийг Тодбаатарын Пүрэвбаатар гэдэг, дэд ахлагч цолтой Дундговь аймгийнх. Тэрээр анх 2021 онд хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн миномётын батарейн галт салааны тоотын захирагчаар алба хаасан залуу.

    Албаа хаагаад халагдсаныхаа дараа өөрийн хүсэлтээр тус ангидаа цэргийн гэрээт албанд улирч, дэд түрүүч цолтойгоор тасгийн захирагчаар ажилласан ба энэ хугацаанд ангийнхаа 2022 оны “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар шалгарч, тэр урам зоригоороо ч 2023 онд мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцан ахлагчийн албанд элссэн дэд ахлагч юм.

    Зэвсэгт хүчиндээ залуу боловсон хүчин гэхэд эрхэлсэн ажил албандаа сүрхий гаршиж, Зэвсэгт хүчний нууцын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд тэргүүлж, анги, хамт олондоо баяртай мэдээтэй ирсэн нь түүнийг хэр зүтгэлтэйг илэрхийлнэ.

    Байлдагчаас дэд түрүүч, дэд түрүүчээс дэд ахлагч болсон түүний мөрөөдөл офицер болох гэсэн. Үүний тулд ажилдаа чин сэтгэлээ зориулж, өөрийгөө боловсруулж суралцахаар чандлан мөрдөх төлөвлөгөө гаргаснаа дуулгаж, Зэвсэгт хүчний эгнээнд орсондоо талархаж явдгаа илэрхийлж байсан юм.

Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118