Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах нийтийн биеийн тамирын тэмцээн 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхэлнэ. Энэ жилийн хувьд уг тэмцээн волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, регби гэсэн дөрвөн төрлөөр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн баг тамирчдын дунд 9 дүгээр сарын 8-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Багийн спортын тэмцээний энэ удаагийн онцлог нь регби төрөлд анх удаа эмэгтэй алба хаагчдыг багаар оролцуулахаар төлөвлөөд байна. Тэмцээн ҮБХИС-ийн Спорт цогцолбор төв, хөл бөмбөгийн талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн газруудад зохион явагдана.