• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭХЭН ОФИЦЕРУУДАД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-19 11:59:42
Үзсэн: 284

ШИНЭХЭН ОФИЦЕРУУДАД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-19 11:59:42 Үзсэн: 284



     ҮБХИС-ийн Цэргийн Нэгдсэн дээд сургуулийг 2024 онд дүүргэж, ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад томилогдсон шинэхэн офицеруудыг ХЗЦК-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар хүлээн авч, мэдээлэл чиглэл өгч, ажлын амжилт хүслээ. Тэрээр “Цэргийн хүн болсны хувьд та бүхэн өнөөдрөөс гурван зарчмыг баримтлах ёстой. Нэгдүгээрт албандаа үнэнч, зүтгэлтэй, хоёрдугаарт багаар ажиллах, хамт олноо дэмжих сэтгэл дүүрэн, хариуцлага, ёс зүй өндөр, гуравдугаарт цэргийн хувцсыг дүрмээр нь өмсөж, өөрөөс тань албаны нэр хүнд хамаарч байдгийг ухамсарлах юм. Томилогдож очсон нэгтгэл, ангидаа очоод дарга нарынхаа заавар зөвлөгөөг баримтлан, албандаа богино хугацаанд дасаж, ажил мэргэжлээ өөрийн болгоход анхаарахыг захих байна. Энэ сайхан албыг хүсэл мөрөөдлөө болгон орж ирсэн шижигнэсэн залуус та нарт олон боломж, ирээдүй бий” гээд томилогдож очсон нэгтгэл, ангидаа сайн ажиллахыг ерөөлөө.

   Шинэхэн дэслэгч нарын дунд хугацаат цэргийн албаа хаасан залуус багтахын сацуу цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан төгсөгчид олон байсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118