• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ АМЬ ШИГЭЭ ХАЙРЛАДАГ АНГИ ХАМТ ОЛОН" ГЭЖ ҮНЭЛЭГДЭВ
Нийтэлсэн: 2024-08-15 12:20:27
Үзсэн: 201

"ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ АМЬ ШИГЭЭ ХАЙРЛАДАГ АНГИ ХАМТ ОЛОН" ГЭЖ ҮНЭЛЭГДЭВ
Нийтэлсэн: 2024-08-15 12:20:27 Үзсэн: 201



   Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хамт олон Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны “Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэг”-т 2024 оны 8 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд хамрагдлаа.

  Тэд хуулиар хүлээсэн тайван цагт үүрэг гүйцэтгэх техникүүдэд урсгал засварыг хийж, техникүүдийн өнгө үзэмжийг нь сэргээн сайжруулж, жолооч нарын дагалдах багаж хэрэгслийг бүрдүүлэн, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг нэмэгдүүлэн ажилласан нь тус үзлэг, шалгалтаар ямар нэгэн алдаа дутагдал заагдалгүй үзлэг шалгалтад амжилттай хамрагдсан юм.

   Зэвсэгт хүчний тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэгийн комиссын гишүүд шалгалтын дүнг гаргахдаа техникүүдийн үүрэг гүйцэтгэх боломж, дагалдах багаж хэрэгсэл, жолооч нарын дүрмийн мэдлэг маш сайн байж, өндөр оноогоор дүгнэгдсэн анги боллоо гэдгийг онцолж, "Техник хэрэгслээ амь шигээ хайрладаг анги хамт олон байна" гэж үнэлсэн юм.

Хошууч Л.АМАРБАЯСГАЛАН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117