• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ХҮҮГЭЭ ТӨРӨХӨД НЬ ЦЭРЭГ ТӨРЛӨӨ ГЭЖ БАЯРЛАЖ ЯВСАН МИНЬ БИЕЛЛЭЭ ОЛЛОО"
Нийтэлсэн: 2024-08-11 19:15:52
Үзсэн: 280

"ХҮҮГЭЭ ТӨРӨХӨД НЬ ЦЭРЭГ ТӨРЛӨӨ ГЭЖ БАЯРЛАЖ ЯВСАН МИНЬ БИЕЛЛЭЭ ОЛЛОО"
Нийтэлсэн: 2024-08-11 19:15:52 Үзсэн: 280



   Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж байгаа “Оюутан цэрэг-2024” сургалт хөтөлбөр төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулагдаж, 08 дугаар сарын 09-ний энэ өдөр Цэргийн тангараг өргөх ёслолоор өндөрлөлөө.

   Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны БХЗГ-ын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга хурандаа Б.Эрдэнэпил, ЗХЖШ-ын БСТГ-ын хэлтсийн дарга хурандаа Н.Цэцэнхүү, ХЗЦК-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Сүхбаатар, зарим нийслэлийн дүүрэг, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар болон түрүүч, байлдагч нарын ар гэрийн төлөөлөл уригдан оролцлоо.

   Тангараг өргөсөн дайчдад хандаж ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр "Иргэнийхээ журамт үүргийг биелүүлж байгаа оюутан цэргүүдэд баяр хүргэе. Та бүхэн цэргийн тангараг өргөснөөр эх орон дуудсан цагт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага шалгуурыг бүрэн биелүүлдэг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн алба хаагч, эх орны цэрэг боллоо. Халагдаж очоод үеийн найзууддаа цэргийн албыг зөвөөр ойлгуулахад та бүхний нөлөөлөл их чухал шүү. Та бүхэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, сурсан эрдмээ үл умартан, анд нөхдийн ариун үерхлээ улам батжуулж, Монгол Улсынхаа шинэ зууны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг чин сэтгэлээ хүсэж, цаашдын сурлага, урлаг, спорт, ажил хөдөлмөрт тань арвин их амжилтыг хүсье” гэсэн юм.

    Ар гэрийнхнийг нь төлөөлж байлдагч Х.Энх-Очирын аав Хатанзориг “Өнөөдөр цэргийн тангараг өргөсөн хүүгээрээ болон түүний онжавуудаар үнэхээр бахархаж байна. Эр цэргийн тангарагтай түрүүч, байлдагч Та бүхэн энэ өдрөөс хойш өчигдрийн оюутан биш билээ. Цэргийн эрдмээс бага ч атугай суралцсан, сорилт бэрхшээлийг багаараа туулах сэтгэл зүйтэй, бие бялдар чангарч жавхаажсан, итгэл дааж үүрэг хүлээх эх орны хүү гэдгээ ухамсарлаж, үйлдэл бүхэндээ зөв эр хүн байгаарай” гэж захиад сургалтыг амжилттай зохион байгуулсан Сургалтын төвийнхөнд талархал илэрхийллээ. “Хүү төрвөл цэрэг төрлөө” гэж бэлгэшээж, хөвгүүдээ цэргийн албаа хүсэл тэмүүллийг нь үргэлж дэмждэг тэдний гэр бүлийнхнийг мөн тодотгож байсан юм.

    Энэ өдөр “Онц сурлагатан” тэмдгээр байлдагч З. Мөнгөн-Эрдэнэ, Д.Нүрзэд, М.Буянтогтох, Т.Очирхүү, Д.Ууганбаяр, Ө.Мягмарцэрэн нар, “Онц буудагч” тэмдгээр байлдагч Г.Эрхэмдаваа, Б.Доржбат, Б.Тэмүүжин, Х.Энх-Очир, Г.Өнөрбат, Г.Санжаа нар, “Тамирчин дайчин” тэмдгээр байлдагч Ц.Говийнбүүвэй, Э.Мөнх-Эрдэнэ нар тус тус шагнагдсан юм. Ёслолын арга хэмжээний төгсгөлд цугласан олонд химичин дайчид буудлагын зэвсгийн үзэсгэлэн дэлгэж үзүүлэв.

Дэслэгч Б.ХИШИГНЭМЭХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117