• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛНИЙ ДУНД ШАТНЫ ДӨРӨВ ДЭХ ТӨГСӨЛТ БОЛОВ
Нийтэлсэн: 2024-08-11 18:00:00
Үзсэн: 211

АНГЛИ ХЭЛНИЙ ДУНД ШАТНЫ ДӨРӨВ ДЭХ ТӨГСӨЛТ БОЛОВ
Нийтэлсэн: 2024-08-11 18:00:00 Үзсэн: 211



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Англи хэлний сургалтын төвийн дөрөв дэх удаагийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ 08 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдав. АНУ-ын Энэтхэг Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 12 дугаар сард Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид иж бүрэн Англи хэлний сургалтын төвүүд байгуулагдсанаас хойш англи хэлний дунд шатны дамжааг 4 дэх удаагаа ийн амжилттай төгсгөв.

    Төгсөлтийн арга хэмжээнд ХЗЦК-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбат, Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Б.Гансүх нар оролцож, төгсөгчдөд сертификат гардууллаа. Энэ удаагийн дунд шатны дамжааг Хуурай замын цэргийн командлал, харьяа нэгтгэл 9 ангийн офицер, ахлагчаас гадна төрийн цэргийн байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд Дотоодын цэргийн анги, байгууллагын хоёр алба хаагч амжилттай дүүргэсэн юм. Төгсөгчдөөс дэслэгч Н.Дашзэвэг (256) англи хэлээр мэндчилгээ дэвшүүлж, хурандаа Д.Төмөрбат англи хэлээр баяр хүргэн үг хэлж, тус төвийн дарга, ахлах ахлагч Б.Мөнхнасан англи хэлээр илтгэл мэдээлэл хүргэв.

    Хурандаа Д.Төмөрбат хэлсэн үгэндээ 10 сарын хугацаанд хичээл зүтгэл гаргаж суралцсаныг нь онцолж, цаашдаа өөрийгөө бүрэн дайчилж, хэлний чадвараа нэмэгдүүлэх алхмыг өдөр бүр хийж байхыг дурдлаа. Мөн гадаад хэл гэдэг өнгөлж, байнга суралцаж байхыг хэвшүүлэхгүй бол амархан мартагддаг учир анги хамт олон нь итгэл хүлээлгэн явуулсан энэ цаг хугацааны үнэ цэнийг бодож, өөрсдийн хичээл зүтгэлээр англи хэлний чадвараа улам нэмэгдүүлэхийг захилаа. Тус төвийнхөн 2024 оныг “Ахлагчийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төгсөгчдийн олонх хувийг ахлагчийн албанаас бүрдүүлэхийн сацуу 20 хүртэлх хувьд нь эмэгтэй цэргийн алба хаагчид багтаасан байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117