• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ...
Нийтэлсэн: 2024-08-05 20:32:55
Үзсэн: 94

МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ...
Нийтэлсэн: 2024-08-05 20:32:55 Үзсэн: 94



   Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 300 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч өөрсдийн хүсэл сонирхлоор ахлагчийн албанд нэгдэх хүсэлт өгсөнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг түшиглэн мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

   Түрүүч, байлдагч нарын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг үндэслэн зохион байгуулж буй энэхүү сургалт хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 8 дугаар сарын 4-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж явуулсан юм.

    Өдөрлөгт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Гансүх тэргүүтэй албаныхан болон түрүүч, байлдагч нарын эцэг, эх, гэр бүлийн төлөөлөл оролцсон юм.

   “Нээлттэй өдөрлөг”-өөр хичээл явагдах орчин нөхцөл болоод цэргийн байрыг танилцуулж, зэвсэглэл, техникийн үзэсгэлэнг дэлгэж, гардан тулааны үзүүлбэр болон урлагийн тоглолтыг хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдэд өргөн барьж, тэдний дунд талархал, санал хүсэлтээ илэрхийлэх “The open mic” нээлттэйгээр аялуулав.

   Хамгийн сонирхолтой нь энэ өдөр цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын гэргий нарт гэнэтийн бэлэг барьж, гэрлэх санал тавих ёслолыг зохион байгуулсан нь халуун дотно уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

    Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг хангах, цэргийн сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний олонхыг бүрдүүлэгч ахлагчийн албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд явагдах тус сургалтад эцэг, эхийн төлөөлөл сэтгэл хангалуун буйгаа уламжилж, Зэвсэгт хүчин нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг дагаад хугацаат цэргийн алба хаагчдадаа хөгжиж дэвших олон боломжийг нээж, бүр ажил хэрэг болгосонд нь баярлалаа гэцгээж байв.

Сургагч ахлагч А.БАЯРТОГТОХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117