• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРУУН БҮСИЙН ТАВАН АЙМГИЙН ОЮУТАН ЦЭРГҮҮДИЙН СУРЛАГА, САХИЛГА ӨНДӨР БАЙНА
Нийтэлсэн: 2024-06-24 15:30:22
Үзсэн: 708

БАРУУН БҮСИЙН ТАВАН АЙМГИЙН ОЮУТАН ЦЭРГҮҮДИЙН СУРЛАГА, САХИЛГА ӨНДӨР БАЙНА
Нийтэлсэн: 2024-06-24 15:30:22 Үзсэн: 708



    Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд аймаг дахь их, дээд сургууль болон Политехник коллежийн оюутнууд хоёр сарын хугацаанд “Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт”-д шалгаран суралцсан бол өдгөө Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт”-д хамрагдаж байна.

   Цэргийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн ба Ховд аймагт 2016 оноос хэрэгжүүлж энэ жил долоо дахь удаагийн сургалтаа зохион байгуулж байна.

    Оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэн цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.

    Энэ онд 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Оюутан цэрэг” сургалтад 4000 гаруй оюутан цахимаар бүртгүүлж, төрийн болон хувийн 47 их, дээд сургуулиас шаардлага хангасан оюутан залуус хамрагдаж байна. Сургалтын үр дүнд оюутнууд цэргийн албаа хааж, төрийн албанд ажиллах боломж бүрдэн, бие бялдар, сэтгэл зүй, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмшиж, зөв хандлага төлөвшилтэй, цэрэг-эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшдөг ач холбогдолтой юм.

Дэслэгч П.МАНДАХЦЭЦЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118