• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ СОНСОГЧ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-24 11:33:04
Үзсэн: 600

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ СОНСОГЧ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-24 11:33:04 Үзсэн: 600



    Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Кострома хотод байрлах “Цацраг Хими Биологиос хамгаалах цэргийн академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Безопасная среда” олон улсын тэмцээн 2024 оны 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд амжилттай явагджээ. Уг тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Азербайджан Улсын цэргийн алба хаагчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөнөөс гадна ОХУ-ын зарим анги байгууллагуудаас оролцсон байна. Тэмцээн бүлгийн ЦХБ-ийн тагнуул, тактик буудлага, буухиа гүйлт гэсэн гурван төрлөөр явагджээ.

    Хамгийн бахархалтай мэдээ нь ОХУ-ын Цацраг Хими Биологиос хамгаалах цэргийн академийн сонсогч, дэд ахлагч Батчулууны Эрдэнэбаатар, дэд ахлагч Энхбаатарын Буджав нар бүлгийн ЦХБ-ийн тагнуулын төрөлд тэргүүн байр эзэлж, шилдэг бүлгээр шалгарсан явдал байв. Бүлгийн жолооч-химичээр түрүүч Цепенков Александр ажиллажээ.

   Уг төрөл нь хаалттай маршрутын дагуу тагнуулын машин УАЗ 469-аар даалгавар биелүүлэх, олсоор усан саад давах, саадын зурвасаар гүйх зэрэг олон даалгаврыг биелүүлж 3500 метр замыг туулдаг байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118